Хөзрийн хатан, xap дoмын шидтэн Н.Доржмаа: Өрх гэртээ өөрөө амгаланг үүсгэ


Үзмэрч, хар домын шидтэн

-Жилийн эхний саруудад иргэдийн амьдрал  сайжрахгүй. Жилийн дундаас буюу 6-7 сарын хооронд нийгэм тогтвортой төлөвт орно. Нийтийг хамарсан өвчин  4-5 сард ширүүсч, жилийн турш  айж түгших байдал үргэлжлэх тэгтэл хүндэрч  доошоо орохгүй. Нийтэд анхааруулахад  энэ жил   тэмцэл хөдөлгөөн гэх мэт гэнэтийн зүйлүүд гарч болзошгүй. 
Хэнд таагүй нөлөөтэй вэ гэвэл, сануулга, сэрэмжлүүлгийг үл тоомсорлогчид, мөнгө хөрөнгөнд хэт шунагчид эвгүй зүйлтэй учирч болзошгүй. Энэ нь засал аргаа сайн хийлгээрэй гэсэн үг юм. Өөрийгөө хамгаалах, биеэ энхрийлэх, соён гэгээрүүлэх, аливаа үйл явдлыг эвээр, зөвөөр зохицуулахыг хичээж буй хүнд боломж нээлттэй бас ээлтэй. Хөзрийн мэргээр нийтийг хамарсан үйлийг хэлэх  боломж хязгаартай. Учир нь хөзөр тухайн хүнд л  зориулагддаг учраас гадаад, дотоодоос зориод хандсан хүмүүстээ  засал үйлийг цахимаар хийж өгч байна.

 Жаргал, зовлон хоёр зэрэгцэж оршдог ч  амар амгаланг өөр өөртөө, өрх гэртээ хэрхэн цогцлоох нь  тухайн  хүнээс  өөрөөс  нь шалтгаална. 
Амар амгалан байх нь сайн сайхны үндэс. Бусдын  харъяат бус өөрийнхөөрөө  амьдрах  нь аз жаргал. Өөрийн орон зайд өөрийнхөө  амьдарч чадвал аз жаргал тогтоно.

Гадныхны  юу ч болсон  үл тоо гэдэг зарчим их чухал шүү. Буруу зүйлийг бүү тоо, битгий дэврэг. Айл бүрт  амар амгалан тогтог. Аз жаргал ерөөе. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

error: Content is protected !!