Жаргалтай хүүхний хацар улаан гэж


Олны танил бүсгүйчүүдийн нэг жүжигчин Ариука сүүлийн үед үргэлж л жаргалтай яваагаа зарлах болсон. Түүний хайрын харцыг Мөнхөө гэх залуу түүний хацарт улаа цацруулсан гэдэг.

Хайрандаа умбаж яваа тэрбээр охинтойгоо өдрийг сайхнаар өнгөрүүлж явна. Анхны түшсэн түүний хань болохгүй тоглоомд донтсоор хамаг зүйлийг нь үрэн таран хийснийг жүжигчин бүсгүй хүлээн зөвшөөрч уучилж чадалгүй хоёр тийш болсон.

Ганц бие ээжийн амьдралдаа цэг тавьсан түүнийг жаргалтай хатны хацар улаан гэгчээр үнэхээр жаргаж байна хэмээн фэнүүд нь ам сайтай байна. Олны танил байх ч заримдаа ч төвөгтэй юм даа. Идсэн, уусан өмссөн зүүсэн явсан суусан болгоно нь олны төв анхааралд байдаг бичигдээгүй хуультай хойно.

error: Content is protected !!