Гангстер эмээ гэж хэн бэ


Цахим орчинд сайнаар ч муугаар ч олны анхаарлыг татсан олон хүн байдгийн нэг буюу сүүлийн үед ихээхэн газар аваад буй хүн бол Гангстер эмээ гэх эмэгтэй юм.

Тэрбээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс гадна камерийн өмнө чөлөөт бүжиг хийж олон хүнийг өөрийн хувийн орон зайдаа татдаг нэгэн.

Түүнийг Б.Мөнхсэлэнгэ гэдэг бөгөөд Герман улсад аж амьдардаг тэрбээр олон төрлийн мэргэжилтэй гэнэ шүү. Жишээ нь анагаах ухаан чиглэлээр төгссөн тэрбээр сэтгэл зүйн чиглэлээр бүхий л төрлийн зөвлөгөө өгч, эмчилгээ хийх гэнэ.

Тэрбээр  өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй биeийн онцлог дээр тулгуурлаж эцэг эх хүүхдүүдийн дунд гардаг нийтлэг зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх мөн гарч байгаа зөрчлийг арилгах хүүхдүүдтээгээ харилцаа холбоогоо сайжруулах ойлголцоход тусалдаг аж.

Тэрээр мөн төлбөртэй, сургалт зохион байгуулдаг юм байна. Өөрийн тухай Б.Мөнхсэлэнгэ ийнхүү танилцуулжээ: Намайг Батхүү овогтой Мөнхсэлэнгэ гэдэг. Би 1995 онд Монголын АУИС ыг гeрман улсад Сэтгэлзүйгээр 2012 онд төгссөн. Мeнтор зөвлөгч хүн болно. Өсвөрийн насны хүүхдийн сэтгэлзүй биeийн онцлог дээр тулгуурлаж эцэг эх хүүхдүүдийн дунд гардаг нийтлэг зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх мөн гарч бгаа зөрчлийг арилгах хүүхдүүдтээгээ харилцаа холбоогоо сайжруулах ойлголцоход туслана. Хурц асуудалтай хүмүүст хувиар холбогдож зөвлөлгөө өгнө.

Долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр  тусгай цагт лайв хийж харилцана. Бас зөвөлгөө өгч видео хэлбэрээр тусгай хаалттай грүпп дээр тавигдана. Нэг сарын сургалтын төлбөр 30’000. Эхний 20 хүнд үнэгүй сургалт явуулна. Төлбөр 100% дансанд хийсэн тохиолдолд грүппд орж хичээлээ үзэх боломжтой. Сургалтанд суусан хүмүүст бусад цагт холбогдоход байнга бэлэн асуултанд хариулна гэжээ.

error: Content is protected !!