Гавьяатыг нь өгөөч ээ!


Ахмад жүжигчин, СТА, А. Цэгмэдийн бүтээсэн дүр хүн бүрийн сэтгэлд хоногшсон олон бүтээлд мөнхрөн үлдсэн билээ.

Жүжигчин А. Цэгмэд Өндөр ээж, Мартагдсан дууль, Анхны яргуй тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд, Ану хатан, Улаан дөрвөлжин, Оюутны нууц амраг, Хунгийн сүүлчийн дуу зэрэг сүүлийн үеийн кинонууд,  Хүүхэд, залуучуудын театрын Манай сургуулийнхан, Хулчаахай, Навсай Дамба, Хайр  гэхчилэн олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд өөрийн өвөрмөц содон орон зайгаа бүтээсэн жүжигчин юм.

Тэгвэл ахмад уран бүтээлчийн хөдөлмөрийн үнэлж түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгохыг уриалсан уриалга цахим орчинд хүч түржээ. Энэ давалгаанд олон арван уран бүтээлчид нэгдэн ийн бичжээ.

Тэд бичихдээ, Гавьяатыг нь өгөөч ээ!Биднийг хүүхэд байхад л А. Цэгмэд гэдэг хүн Хүүхэд Залуучуудын театрт эрэгтэй хүүхэд болж их тоглодог жүжигчин эгч байлаа.Одоо ч байнга л кинонд тоглож байдгийг бодохоор бараг л 50 гаруй жил болсон байх.

Одоо гарч байгаа Нийслэл Хүүхэн кинонд хамт тоглож байгаа хамтрагчид нь Гавьяат жүжигчид байх юм. Гэтэл Цэгмэд жүжигчин нөгөө хэдээсээ ч залуу, толигор, цоглог, хөнгөн шингэн хэвээрээ!

Манай Төр Засаг хошин шогийн ихэнх жүжигчдэд Гавьяат цол олгоод байдаг харин хийсэн бүтээсэн юмтай энэ хүн өнөөдөр ч СТА л байсаар. Одоо ч ихэнх залуу жүжигчид, дуучид бүгд СТА! Гавьяатыг нь өгөх цаг нь болсон бус харин хэт оройтуулж байгааг бодмоор юм.

Соёлын Яам, кино, урлаг, соёлын холбоодууд нь…. Дэмжээсэй. Жирийн үзэгчид нь ч дэмжиж байна!!! хэмээжээ.

error: Content is protected !!