Завхан нутгаараа овоглох МУГЖ С.Батсүх Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ


Завхан нутгаараа овоглох МУГЖ  С.Батсүх Ардын жүжигчин гэх эрхэм цол хүртэхээр болжээ.

МУГЖ С.Батсүх нь 1983 онд уран бүтээлээ туурвиж эхэлснээс хойш 10 жилийн дараа буюу 1993 онд МУГЖ цолыг хүртэж, түүнээс хойш 28 жилийн дараа Ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртэхээр болж байгаа юм. Дуулсан дуу бүр нь хит болдог гэх түүний талаар гитарчин Өөжгий буюу Д.Өлзий Орших нэгэн хөгжилтэй дурсамжаа ийн хуваалцжээ.

10-аад жилийн өмнө надад 1 шоу зохион байгуулах ажил гарав. Захиалга өгсөн газар Завханы Батсүхийг заавал дуулуулмаар байна гэж үүрэг өгч байна. Би утсыг нь олоод ярилаа.

Би– 2 дуу хэдээр дуулдаг вэ та?

Мань хүн – Уг нь ….л дээ. Тэгэхдээ чи ….г нэмчих гэжийнэ.

Би гайхаж – Ямар учиртай билээ гэтэл ах

-Би ер нь 2хон дуу дуулаад буудаггүй юм даа. Дахиулж л таарна гэж байна.

Тэгвэл хамаагүй ээ. Дахиулбал нэмээд өгчие гэж би ахад хэлэв. Шоу боллоо. Люминогийнхон бас тэнд байсан юм. Баажи надаас Манайх хэзээ нь дуулах вэ гэж асууж байна.

Завханы Батсүх гэдэг хүний дараа л гарна даа гэв. Тэгээд Батсүх гавьяат маань тайз руу гарлаа даа. Яг л хэлснээр нь боллоо.

7 дуу дуулсан гээд бод доо. Үзэгчид орсон хойно нь ч Батсүх! Батсүх! Гэж орилолдоод.. Люминог гарч ирэхэд хүртэл тэр орилоон нь зогсдоггүй. Люмино тулдаа л тэр орилооныг дарж, тоглолтоо эхлүүлсэндээ. Өөр дуучин муучин дараа нь гарч ирвэл нэмэргүй юм билээ. Ямар ч аргагүй ард түмний хайртай супер од дуучин шүү.

Ахад баяр хүргье! гэжээ.

error: Content is protected !!