ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУГ ТИКТОК КОМПАНИАС 10 САЯ ЮАНИАР УРАМШУУЛЖЭЭ

Энэ Өвөрмонгол залууг Энхээ гэдэг. Энхээ ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Сангийн далай сумын Эрдэнэдалай гацаанд мал маллан аж төрдөг.

Тэр мал маллахынхаа хажуугаар сархинаг, гүзээгээр бууз хийн худалдахаас гадна, 2016 оноос нутгийнхаа Хунт нуур гэдэг газар Их Цахар нэртэй жуулчны бааз байгуулан ажиллаж байгаа юм байна. Мөн хонь, ямаа, үхрийн махыг Хятадын өмнөд нутаг руу арилжиж худалдах бизнесийг эрхэлдэг гэнэ. Энхээ өөрийн эрхлэж буй бизнесээ ТИКТОК-оор байнга сурталчилдаг аж.

Энхээг ганцхан Өвөрмонголд гэлтгүй бүх Хятадын хэмжээнд таньдаг болж түүний бизнесийн ашиг орлого ч жил ирэх бүр өссөөр байгаа гэнэ. Жуулчны баазынх нь 2020 оны цэвэр ашиг нь 1 сая юань буюу Монгол мөнгөөр 440 сая төгрөг болсон ажээ. Нийгэмд эерэг хандлагыг түгээж олон зуун сая ТИКТОК хэрэглэгчдийг зөв зүйлд байнга уриалан дууддаг учир Энхээг ТИКТОК компаний зүгээс 10 сая юаниар шагнаж урамшуулсан гэнэ.

Бүх Хятадын хэмжээнд Сүлжээний од Энхээ гэж алдаршсан малчин залуугийн шагнуулсан 10 сая юань нь Монгол төгрөгөөр 4 тэрбум 440 сая төгрөгтэй тэнцэж байна. Ажилч хичээнгүй, овсгоо сүйхээтэй Өвөрмонгол малчин залуу Энхээ сар бүрийнхээ орлогын цэвэр ашгаас тодорхой хувийг нь буяны, хүмүүнлэгийн үйлсэд зориулдаг гэнэ.

error: Content is protected !!