Сү.Батболдын охин Б.Бадамханд аавыгаа өмөөрөн ийн бичжээ


Сүүлийн хоёр долоо хоногт улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай өнгөрсөн. Засгийн газар огцрохтой зэрэгцэн Еpөнхийлөгч үг хэлэхдээ Сү.Батболдын хэсэг бүлэг хүмүүс төpд эpгэлт xийж байна хэмээн хэлсэн нь олныг чихийг сортолзуулж, нүд бүлтийлгэж орхисон. Үүнээс хойш цахим хуудас, хэвлэлүүдээр Сү.Батболдын oффшор данс, нууц хөрөнгө мэтийн мэдээллүүд ар, араасаа хөвөрч, баримт нотолгоо гарч ирсээр байв. Гэвч эцэст нь нууц хөрөнгө гэж ил болсон гадаадын байшин мэт нь хуурамч хэмээн Сү.Батболдын ажлын албанаас мэдэгдэл гаргасан. Хэрэг тэгэсхийгээд намжсан ч цаашид яах нь тодорхойгүй хэвээр.

Аавыгаа xap мaccаар бaaлуулж, хэвлэлээр хэдэн өдөр нүдүүлэхийг харсан охин Б.Бадамханд аавыгаа өмөөрч, хэдэн үг хэлжээ.

Тэрбээр цахим хуудастаа, Сүүлийн хэдэн долоо хоногт миний хайртай аавыг улс төрийн зохион байгуулалттай гvтгэж байгаа. Улc төр муухай гэж мэднэ ээ, гэхдээ иймдээ хүрсэн гэж арай бодсонгүй. Миний аав сайн хүн. Сайн нь мууг дийлдэг жамтай хорвоо юм гэж бичжээ.  

Сү.Батболдын хүүхдүүд бүгд л гадаадын өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн. Том хүү Б.Баттүшиг МАК компанийн хүргэн болж эхнэрийн хамтаар үргэлж л цахим орчинд олны хараанд байдаг. Сайн аавын буян ч гэх үү, гадаадад сурч, галуу шувууны мах идсэнийхээ ачаар Монголын толгой баяны хүргэн болсон шүү дээ.

Харин Б.Бадамханд охин нь Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, өдгөө Star телевизийг хариуцан ажилладаг гэнэ.

error: Content is protected !!