Идэрээ би та нарыг англи хэлтэй болгох гээд байгаагийн учир ердөө л энэ гэв

Б.Идэр-Од бүх хүнийг тэр тусмаа залуусыг англи хэлтэй бол хэмээх болсон. Тэгвэл түүний англи хэл сургах гээд байгаагийн учир энэ аж. Яагаад Hippocards бий болсон бэ? Монголчууд бидний олдог мөнгөний 80% нь уул уурхайгаас, үлдсэн нь малын түүхий эдээс орж ирдэг. 5% хүрэх үгүй нь аялал жуулчлалаас орж ирдэг. Бид бүх төрлийн баялагтаа оюуны нэмүү өртөг шингээлгүй, түүхийгээр нь гаргадаг. Чаддаг байсан бол манай эдийн засаг 10 тэрбум дээр ингээд таг арван жил гацах биш 100 тэрбум багадаа хүрнэ. Хамгийн эвгүй нь уул уурхайн салбар нийт ажлын байрны 7%-г л бүрдүүлдэг. Энэ нь уурхайн буруу биш. Зүгээр л салбарын онцлог. Залуусын орон хэрнээ ажил байхгүй. Бидний бүх зовлон ажилгүйдлээс л үүдэлтэй байдаг. Ажлын байр нэг л тохиолдолд нэмэгдэнэ.

Уул уурхайгаас өөр салбарууд доллар оруулж эхэлсэн цагт. Энэ зовлогийн хамгийн ёзоорт нь олон нийтийн Англи хэлний боловсрол тээгэлчихсэн байгаа юм. Ер нь боловсрол тэр чигтээ. Хувь ганц компани бүтэн улсын боловсролруу дайраад орно гэдэг бүтэшгүй зүйл. Гэхдээ ганц л дайрч чадах тал нь Англи хэл юм. Бусад нь улс л хийхгүй бол бүтэшгүй. Тэгээд л бид Англи хэлрүү дайрсан юм. Монгол улс 1.4 сая сонгуулийн насны хүнтэй. Жил бүр 60,000 оюутан их сургуульд суралцаж байна. Харамсалтай нь манай улс бүүр бүгдээрээ нийлээд 1300-хан Англи хэлний багштай орон. Улсын, хувийн бүгд нийлээд шүү. Нялхсыг хасаад тооцход нэг Англи хэлний багшид ноогдох хүний тоо 2000 болно.Ийм байхад бид яаж Англи хэлийг эзэмшсэн үндэстэн болж, дэлхийн худалдаанд хуруу дүрэх вэ дээ. Бидэнд байгаа ганц боломж, сайн тал маань харилцаа холбооны салбарын хөгжил, хямд интернэт л байна. Ийм л учраас бид аяга кофеноос хямд үнээр интернэттэй л бол утсаараа хэл сурч болох боломжийг бүх Монгол хүнд хүргэхээр зорьсон юм.

Processed with VSCO with hb2 preset

Hippocards aпп маань гараад жил хагас болж байна. 700К хүн татан авч, 500К нь байнга ордог чанартай хэрэглэгчид болсон байна. Бид улам сайжруулахаар 10 инженер, 30 контентийн ажилчдын багтайгаар өдөр бүр ажиллаж байна. Японоос хагас тэрбумын хөрөнгө оруулалтыг бас ийм л чухал, улсаа гэсэн шалтгаанаар татаж чадсан. Манайд хөрөнгө оруулсан Таками сан гэдэг хүн Монголд их хайртай, та нар л улсаа хөгжүүлнэ шүү, би та нарын насан дээр байхдаа Японы төлөө цуцна гэдгийг мэдэхгүй ажилладаг байлаа гэж их шавдуулдаг хүн байдаг. Алив, бүгдээрээ эх орныхоо төлөө Англи хэлтэй болцгооё!

error: Content is protected !!