Н.Номтойбаяр магадлангаар гарсан гэж хэлүүлэхийг хүсээгүй бололтой


Н.Номтойбаярыг намын нөхөд нь эргэжээ. Түүн дээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг, Н.Цэрэнбат нар эргэж очсон гэх мэдээлэл түгэх болов. Тэд Н.Номтойбаярыг магадлангаар гаргахыг хүссэн гэх. Харин тэрбээр магадланд орохгүй. Шазайтал сууж байгаад хугацаагаа дуусгаад гарна гэсэн хариуг өгчээ.

Түүний хувьд тавдугаар сарын 28-нд суллагдах юм. Гэхдээ үүнээс өмнө магадлангаар суллагдах боломжтой аж. Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг 1 жил болгосон юм. Тэрбээр 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хоригдсон. Түүний хоригдсон найман сарыг нэг жилийн хорих ялд тооцох юм бол тэрбээр ирэх тавдугаар сард ийнхүү суллагдах юм. Харин энэхүү хугацаанаасаа өмнө магадланд орж, хорих ялаас өмнө хугацаанаасаа суллагдах бүрэн боломжтой. Гэвч Н.Номтойбаяр уг боломжийг ашиглахгүй гэж, магадлангаар гарсан гэж хэлүүлэхийг хүсээгүй бололтой.

error: Content is protected !!