АЖ, дуучин С.Батсүх: Ард түмэндээ илүү олон жил дуулж харагдахын тулд жингээ хасаж, урт наслах хэрэгтэй юм байна


Монголын ард түмний сонорыг дуу хуураараа мялааж байдаг олон түмний дунд Завхан нутгаараа овоглогдон алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх Ардын Жүжигчин цол тэмдгээ өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авлаа.Түүний аялгуулсан, дуулсан дуу бүхэн нь Хит болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж, мэлмийг нь баясган, сэтгэлийг нь хөглөж байдаг юм.  

С. Батсүх нь 1957 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Завхан аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг 1993-07-08-ны өдөр хүртсэн юм. Тэрбээр Ардын жүжигчин цол тэмдгээр шагнуулсан сэтгэгдлээ ийн хуваалцлаа.

Миний аз жаргал, ирээдүй, хамгийн сайхан бүхэн эргэж санагдаж сэтгэл их хөдөлсөн сайхан үе байна. Аз жаргал миний гурван бадаг дуунд дотор байжээ. Монголын ард түмэнд маш их баярлаж байна. Миний сэтгэл рүү дандаа алга ташдаг. Иймээс би дуулахаас өөр аргагүй байдаг. Үзэгчдийнхээ сайхан баярласан царай руу хараад сайхан байна. Монголчууддаа их олон жил дуулахын төлөө эрүүл саруул, жингээ хасаж, урт наслах хэрэгтэй юм байна. Өнөөдөр төрийнхөө том шагналыг хүртсэнд сэтгэл их хөдөллөө. АРд түмэндээ баярлалаа гэж хэлье.

error: Content is protected !!