Яруу найрагч Б.Галсансүхэд 3,3 жилийн xoриx ял oнooжээ

Яруу найрагч Б.Галсансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасчээ. Мөн түүнийг 3,3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас гаргав.

Түүнтэй хамт Тв4 телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар өнгөрсөн зургадугаар сард ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн ноцтой осолд орж, харамсалтайгаар амь насаа алдсан. Эл хэрэгт Б.Галсансүхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон хэмээн буруутгав.

error: Content is protected !!