Б.Даваажавын ээж:Хүүгээ хиншүү хярвас үнэртүүлээд их гунигтай ороод ирэхэд л хараад гэнэт өрөвдлөө бас бахархлаа


Өчигдөр галд шатаж харамсалтайгаар амь насаа алдсан иргэн Э-г аврахын тулд зоригтойгоор тэмцсэн цагдаагийн алба хаагч Б.Даваажавын ээж Фэйсбүүк хуудсандаа ийн бичжээ. Хүүгээрээ бахархаж байна. Аварч чадаагүй ч гэсэн хичээсэн. Бензин биш байсан бол аварч болох байсан гэж бодож байна.Бид 2 уг нь бусдын л адил хүүгээ БНХАУ-д дунд сургуульд сургаж, Монголдоо Их сургуульд сургаж хятад хэлтэй эдийн засагч болгосон.

Гэтэл мэргэжлээрээ хэдхэн сар ажиллаад би өөрийнхөө сонирхлоор явъя даа аав ээж 2 минь гээд цагдаа болсон доо.Өчнөөн жил сургасан байхад мэргэжлээрээ явсангүй гээд бид 2 их л дурамжхан байдаг байлаа. Өнөөдрийн үйл явдлыг хараад шатсан хүнд л харамсаж байснаас биш хүүгээ бол үүрэгээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч л гэж харж байлаа. Өмнө нь хүний амь аварч л байсан. Энэ удаагийнх олны нүдэн дээр болсоноороо арай өөр.Гэтэл харин орой хүүгээ хиншүү хярвас үнэртүүлээд их гунигтай ороод ирэхэд л хараад гэнэт өрөвдлөө бас бахархлаа.Шатаж байгаа хүний хувцсыг тайлах боломж яагаад ч байхгүй юм байна гээд аавтайгаа ярьж сууна. Их л харамсаж байна.

error: Content is protected !!