Топ модель Ч.Содтуяагийн үнэнч шүтэн бишрэгчид

Топ модель Ч.Содтуяаг уншигчид андахгүй ээ. Нэг үе охиныхоо аав загвар өмсөгч А.Чингүүнтэй хэвлэлээр гэр бүлийн хэрүүл өрнүүлж байсныг эс тооцвол, төдийлөн хэл аманд өртөөд байдаггүй нэгэн.

Загварын сайхан хос хэмээгдэж байсан хосууд хамтын амьдралаа төгсгөснөөр бас ч гэж хэдэн жилийг ардаа орхижээ. Түүний үнэнч шүтэн бишрэгч нь охин, ээж хоёр нь, тэд хаа ч цугтаа.

Мисс ээжтэйгээ таван настайдаа монгол дээлээр гоёж зургаа авахуулахдаа ирээдүйд ээжийнхээ мэргэжлийг өвөлж, энэ ертөнцөд алдраа мандуулах боломж байгааг харуулаад авсан Ч.Содонгоо одоо ийм том болжээ.

Олон улсын тэмцээнд эх орныхоо өмнөөс багаасаа оролцож явсан Содонгоо охин ээжийнхээ замналаар загварт эргэлт буцалтгүй хөл тавьжээ. Урт үсээрээ гангарсан ээжтэйгээ усны дусал мэт адилхан тэрбээр гоо сайхны тэмцээнд амжилттай оролцохоос гадна фото моделиор ажиллаж буй.

Ээж, эмээтэйгээ хамт гадаадад амьдарч байгаа юм. Мисс ээжтэйгээ хамтдаа рекламанд тоглож, азийн топ модель болохоор хөдөлмөрлөж яваа аж.

error: Content is protected !!