Ганхуягийн гуалиг эхнэрийн төрсөн өдөр тохиож байна


Ч.Ганхуяг бол монголын санхүүгийн байгууллагуудын нэгэн төлөөлөл болсон Ард Сахүүгийн Нэгдэл-ийн гүйцэтгэх захирал юм. Тэр бол нэгэн үе Хасын гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө Ардын гэгдэх болсон Чулууны Ганхуяг захирал юм.Унгарт дээд боловсрол эзэмшээд Монголын Хөрөнгийн Биржээс ажлын гараагаа эхэлсэн.

Ч.Ганхуяг захирал өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хас банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Ард Санхүүгийн Нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагуудаас гадна Монголын Эдийн Засгийн Форум, CEO клуб, Дуулиан 2020 ТББ, Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Улаанбаатар Глобал Шейперс Нийгэмлэг зэрэг олон арван хэрэгцээт байгууллагыг санаачилж, олон зүйлд анхдагч болжээ. Мөн Монгол Улсын Сангийн Дэд Сайдаар ажиллаж байсныг монголчууд мэдэх билээ. Маш залуудаа ихийг бүтээсэн, Монголын урдаа барьдаг банкируудын нэг тэрээр өдгөө олны хүч оломгүй далай гэдгийг харуулахаар асар том зорилготой Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийг байгуулан ажиллаж байна.

Харин түүний гэргий нэгэн цагт мисс байсан нэгэн. Тухайлбал, Өндөр зэгзгэр нуруутай брэндлэг хатагтай Ч.Уянга цагтаа миссийн тэмцээнд орж байсан нэгэн. Тэрбээр 2001 онд Улаанбаатарын мисс-т оролцож байсан бөгөөд Баясгалант сайхан мисс гэдэг өргөмжлөл авсан гэнэ лээ. Харин эл явдлаа гэрийнхэнээсээ нууж байсан ч ээж нь аль хэдий зурагтаараа үзчихсэн магнай хагартал баярлаж охиноороо бахархаж буйгаа илэрхийлж байж. Олны танил болох гараагаа ийнхүү эхлүүлсэн Ч.Уянга хатагтай шударга шулуурхан, тас түс гэсэн зантай нэгэн гэдэг. Түүний энэ занд нь эрхгүй татагдсан банкир залуу эрчимтэй эргүүлж тун удалгүй өөрийн болгосон гэдэг. Өдгөө Ч.Ганхуяг Баясгалант сайхан мисс эхнэрээ Ингаанаа хэмээн дууддаг байна.

Өнөөдөр харин Ч.Ганхуяг эрхмийн эхнэр Уянга буюу Ингаанаа-ийн төрсөн өдөр тохиож байна. Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа, Амьдралыг маань утга учиртай болгож, үргэлж түшиж засаж явдаг чамдаа би хайртай. Амьдын диваажинд байлгадаг чамдаа баярлалаа! Мэндэлсэн өдрийн баярыг хүргэе! @ingaana хэмээн бичжээ.

error: Content is protected !!