Сувдаа эргэн ирж фэнүүд нь баясав


Блоггер Сувдааг фэнүүд нь хоёр сар хүлээсний эцэст тэр эргэн иржээ. Сайн уу хөөрхөнүүд минь ээ. Өнөөдөр нэг сайхан зав гаргаж байгаад чадахаараа та хэдийнхээ мэссэжүүдийг уншлаа. Бид маш сайн байгаа. Санаа зовох хэрэггүй ээ хэхэ. Бүгдээрэнд нь хайртай шүү.

Бидэнд ингэж их санаа тавьж, санаж өгүүлж, хайрладаг сайхан хүмүүс байдгийг мэдрэх гоё юмаа. Хэсэг сайхан амраад, ажил амьдралаа зохицуулаад авсан. Тун удахгүй маш гоё мэдээтэйгээр влогуудаараа уулзнаа. Жоохон л хүлээгээрээ та хэд минь гэлээ.

Түүний блог энгийн хэрнээ бүсгүйчүүдэд зөвлөгөө хүргэж, амдрал ахуйдаа хэрэгжүүлж болохоор зөв санаануудыг өгдөг тул олон эмэгтэйчүүд дагадаг. Сувдаа хоёр сарын өмнө манай гэр бүл хэсэг хугацаанд сошиал медиагаас зайгаа авахаар шийдлээ. Зул сарын бичлэгүүд, асуулт хариултын бичлэгээ хүлээж байсан та хэдээсээ хүлцэл өчье.

Одоо тохиолдож буй хэцүү үеээ давж гарсны дараа та нартайгаа буцаад уулзах болноо. Бүгдээрэнд нь хайртай шүү. Таг алга бололгүй та нарыгаа хүндлээд хэсэг алга болох гэж байгаагаа албан ёсоор хэлэх нь зүйтэй гэж бодлоо хэмээн мэдэгдэж байсан билээ. Фэнүүд нь эргэн ирж буй баярт мэдээг сонсоод шинэхэн блогыг нь тэсэн ядан хүлээж суугаагаа илэрхийлжээ.

error: Content is protected !!