Шүүдэрээд гологдсон гэх Тодоо биеэ хөгжүүлж явна


Монголын олны танил сайхан хосуудын нэг гэгддэг жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нарын харилцаа олны анхаарлын төвд байдаг гэхэд хилсдэхгүй. Анх нийлсэн цагаасаа л эхлэн сенсааци дэгдээж харилцаагаа нууцалж байсан тэд хоёр тийш болсон бололтой.

Америк руу 10 жилийн виза даруулчихаад баярын нулимстай бичлэг хийж хайртдаа очихоор явсан Тодоо төд удалгүй эх орондоо ганцаараа буцаж ирсэн. Тэгвэл шар хэвлэлээр түүнийг Шүүдэрээд гологдсон гэх мэдээлэл түгэх болсон юм. Харин жүжигчин залуу биеэ хөгжүүлж өөртөө анхаарал халамжийг улам ихээр тавих болсон гэнэ шүү.

Драмын театрын ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг тэрбээр тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан яваа. Бид гурвын болзоо кинонд Шүүдэрээтэй хамтран тоглосноор хайрын романсаа эхлүүлсэн гэдэг.

error: Content is protected !!