Гала хамтлагийн Болороо ээжийн ажилтай завгүй явна


Нүд эрээлжилсэн хурц тод өнгө сонгон хувцаслаж, өсвөр насныхны шүтээн болж байсан Гала хамтлагийн гишүүн Г.Болороо буюу Г.Болорцэцэг айлын эзэгтэй болж, хөөрхөн хүү, охинтой болжээ.

Түүний нөхөр Мон лаа компанид удирдах ажил хашдаг Хосоо гэдэг сэргэлэн залуу бий. Болороо нөхөртэйгөө Гала хамтлагт байхдаа танилцсан гэдэг. Хосоогийн ээж хуримын хувцас, гоёлын даашинзны прокат ажиллуулдаг гэдгээрээ олонд алдартай. Гала-гийн Болороо, Ану хоёр гоёлын даашинз түрээслэх гэж очиход нь Хосоо ирээдүйн эхнэрээ анх харжээ.

Харин Гала хамтлагийг тарангуут Хосоо харж явдаг бүсгүй болох Г.Болороог гэргийгээ болгож авсан. Hummer хөлөглөж, 9911-тэй азын дугаар барьдаг Хосоо үнэхээр сэргэлэн хөдөлмөрч залуу.

Зундаа эхнэр хүүхдээ дагуулж, гадаад дотоодгүй зугаалдаг, ажиллаж амьдарч чаддаг гэдэг. Гала хамтлагийн гишүүн Г.Болороогийн сүүлийн үеийн зургаас сонирхуулж байна.

error: Content is protected !!