Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Энэ сарын 8-аас Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг, өнөөдөр буюу 9-өөс Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг тус тус олгож эхэлсэн.

Тэгвэл Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэллээ. Харин Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ хоёрдугаар сарын 17-ноос олгож эхлэх юм байна.  Иргэн Та Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс аваарай. 

error: Content is protected !!