Хөтлөгч Санжаа Донна бид хоёрын үерхэл шоу байсан гэв


Бүсгүйчүүдтэй нэр холбогдож дуулиан дэгдээх дуртай юу гэлтэй хөтлөгч Санжаа саяхнаас дуучин Донна буюу Б.Доржпагматай үерхэж буй мэдээлэл тархах болсон. Тэгвэл дууч бүсгүй анхны уран бүтээлээ олонд хүргэхийн тулд хөтлөгч залууг ашигласан бололтой.

᠌Дэмий дууных нь клипэнд нь тоглох гэж үерхэж байгаа гэх сенсаацийг тэд өөрсдөө тарьжээ. Энэ нь дуугаа олон хүнд хүргэх гэсэн PR байсан гэнэ.

Хөтлөгч Санжаагийн хувьд дөрвөн жил нэг бүсгүйтэй үерхэж байсан. Энэ нь түүний хамгийн удаан үерхсэн үерхэл нь аж. Нэг хүнтэйгээ хэвийн амьдралаар амьдраад өдөр бүр л хийдэг зүйлээ хийх их утгагүй үерхэл хэмээн ярьсан байдаг.

Харин хөтлөгч залуу дуучин Донна бол зүгээр шоуны PR нь гэх тайлбарыг хийлээ. Ямартай ч залуус уран бүтээлийнхээ пи-арыг ийн хийдэг мода дэлгэрсэн юм байна.

error: Content is protected !!