41 настай жүжигчин Г.Нарансолонгийн будаггүй төрх


Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин Г.Нарансолонго өдгөө 41 настай. Хэзээний л алаг нүдэн хэмээн ард түмэндээ танигдсан тэрбээр нас бол тоо. Гоо сайхнаа залуу хэвээр нь хадгалж яваа бүсгүйчүүдийн төлөөлөл билээ.

Цог жавхаатай сэргэлэн хэмээн үнэлэгддэг тэрбээр будаггүй төрхөө тэр бүр харуулаад байдаггүй. Маш том театртай болохыг мөрөөдөж явдаг түүний ханийг жүжигчин Тэмка гэдгийг үзэгчид андахгүй.

Өөрөөсөө насаар бага залуутай ханилсан түүнийг Тэмкагаа ёстой л намба суулгаж буурьтай болгосон гэлцдэг. Х Түц хамтлагт Г.Нарансолонго ажлын гараагаа эхэлж 11 жил ажиллажээ. Харьд одсон бүсгүйн заяа, Мөрөөдлийн хөлөг онгоц, Зүүд шиг хайр, Аянгын бороо зэрэг олон жүжиг, кинонд тун чадварлаг тоглосон нэгэн.

error: Content is protected !!