63 настай уран нугараач Ж.Эрдэнэчимэг

Уран нугараач Ж.Эрдэнэчимэгийн зураг цахим орчинд тарж олон хүний анхаарлыг тажээ.

МУГЖ, уран нугараач Ж.Эрдэнэчимэг 63 насандаа ч уян налархай биеийн гоо сайхныг үзүүлж, уран нугаралт хэмээх гайхамшигт урлагийг зөв арга техникээр сурч эзэмшвэл хэрхэн он удаан жил мэргэжлээрээ ажиллаж болдогийг үзүүлж байна. Тэрбээр 2021 оны 02-р сарын 09 өдөр энэ зургаа авахуулжээ.

АНУ-ын Лас-Вегас хотод амьдардаг, Канадын Нарны цирк-ийн алдарт О шоуны багшаар арав гаруй жил ажиллаж буй тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор 2018 онд шагнуулж байжээ.

Монголын анхны хослон нугараач, 63 нас хүртлээ нугарсаар яваа тэрбээр өдгөө ч Монголын үндэсний циркийн уран бүтээлч. 2018 онд Монголд уран нугаралт, акробатын Angel төв байгуулагдсаны 10 жил, МУГЖ Л. Энхцэцэгийн уран бүтээлийн 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг  Корпорэйт конвейншн сентр концертын танхимд зохион байгуулж түүнд 300 нугараач оролцож,  тэрбээр 60 настайдаа нугарч, үзэгчдийг алмайруулж байжээ.

Монголын Уран Нугаралтын Холбооноос нугараач багшид Монголын уран нугаралтын хатан хаан өргөмжлөл гардуулж байжээ. Түүнчлэн тус өргөмжлөлийг цаашид 60 нас хүртлээ нугарсан уран бүтээлчид гардуулж байх уламжлал тогтоож буйгаа холбооны тэргүүн, уран нугараач Л.Энхцэцэг зарласан.

Сонирхуулж хэлэхэд тэрбээр цагдаагийн хурандаа Л.Жамъян болон Тунгалаг Тамир киноны Итгэлт баяны эхнэрт тоглодог жүжигчин Л.Цэндсүрэн нарын охин юм.

error: Content is protected !!