Д.Сумьяабазар: Хүн шиг байцгаамаар байна. ХҮН нaмынхаан


Хотын дарга Д.Сумьяабазар ажлаа аваад 100 гаруй хонож байгаа ч түүнийг ажлаа өгөхийг шаардах бүлэглэл их болсон. Цахим орчинд ч энэ яриа гарсаар байгаа. Тэгвэл тэрбээр өнөөдөр энэ талаараа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга.

Гoх дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна. Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Ийм үед ХҮН улстөржиж байгаад xaрамсаж байна.

Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү.

Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан 2021.02.10 14:00

error: Content is protected !!