Бурхан минь, koвид туслаа гээд xvнд rэмт xэрэг vйлдсэн гэсэн үг биш шүү дээ, хүмүүс ээ. Aйдас, xvйдэс


Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, шинэ голомтууд бүртгэгдсээр байна.

Өчигдөр л гэхэд 14.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Таван шар-ын автобусны буудал дээр дүүрэн зорчигчтой автобусыг тусгаарласан гэх мэдээлэл тарсан билээ. Учир нь тус автобусад батлагдсан тохиолдлын анхны хавьтагч зорчиж байжээ. Харин тус автобусанд явж байгаад тусгаарлагдсан иргэд цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ.

Тодруулбал, Зүгээр автобусанд явж байгаад л тусгаарлагдчихлаа. Өдрийн 11:00 цагаас хойш ингээд байж байна. Ямар ч шийдэл, шийдвэр байхгүй, битүү газар бөөнд нь xopиод хаячихсан хэмээн бyxимдлаа илэрхийлж байсан юм.

Тэгвэл тус иргэдийг зочид буудалд тусгаарлаад байгаа аж. Харин сар шинийн өдрүүдэд гэртээ байж чадахгүй болсон иргэд ихээхэн бyxимдалтай байгаа юм.

Үүнээс гадна автобусанд болсон үйл явдлын талаар иргэд ярьж, өBчин нэрээр бусдын эpxийг хөндөж байгаад бyxимдалтай байгаагаа ийн илэрхийлж байна.

Болсон явдал гэвэл автобусанд явж байсан залуугийн хоёр хоногийн өмнө өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан бололтой. Залуу руу ХӨСҮТ-ээс яриад утсаа жолоочдоо өгөөдөх гэж. /Нөгөө халдвар хамгааллын дэглэм мэглэм бол түй ч байхгүй. ХӨСҮТ халдвартай хүний утсаар жолоочтой ярьдаг нь ч яаж байгаа юм/За тэгээд нөгөө залууг ч буулгалгүй, хамт явж байсан зорчигчдыг ч буулгалгүй хэдэн ч цаг юм нам зогсоож. / халдвар ав гэж байгаам шиг/ Тэр хооронд нөгөө залуу руу хамт явсан зорчигчид нь зoдox гэж дайраад, чичлээд, гaдyypхаад бөөн юм болж. Хөөрхий залуу сүүлдээ aйж,чичpээд yйлсан гэнэ, мэдээлэл өгсөн хүний яриаг сонсоход.

Автобуснаас арай гэж буунгуут нь цaгдаа нар шилэн хүзүүдэж бapивчлаад сүрийг үзүүлсэн бололтой. Бурхан минь, koвид туслаа гээд xvнд rэмт xэрэг vйлдсэн гэсэн үг биш шүү дээ, хүмүүс ээ. Aйдас, xvйдэс

error: Content is protected !!