Сүнс хамтлагийн Мөөгий төрийн албан хаагч болж энгэрээ цолуулжээ


Монголын анхны boy band буюу хөвгүүдийн хамтлаг болох Сүнс хамтлаг анх 1991 онд байгуулагдсан бөгөөд Эрдэнэт хотод хичээллэж байсан Хөгжим бүжгийн коллежийн салбар ангид хичээллэж дуулах, бүжиглэх авьяастай байсан залуус нэгдэн байгуулж байсан юм.

Одоо хэдийн нас биед хүрч тус тусын амьдралаа хөөсөн хамтлагийн гишүүд салбар бүрт хүчин үзэж байгаа. Хамтлагийн гишүүдийн нэг Н.Мөнхцог төрийн албан хаагч болж, төрийн одон медиалаар энгэрээ цоолжээ.

Тодруулбал, Таван Толгой Түлш ХХК-ийн ажилтнууд төрийн одон хүртсэн бөгөөд тэдгээрийн дотор тус газрын тээврийн хэлтсийн дарга Н.Мөнхцог, багтан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ.

1990 оны сүүлээр залуусыг байлдан дагуулж байсан Сүнс хамтлагийн Мөөгийг уран бүтээлээр нь илүү мэдэх билээ. Эрдэнэтээр овоглосон алдартнууд, олны танил эрхмүүдийг Алдрын багана-д мөнхөлдөг билээ. Эрдэнэт хотын урт цагааны гудамжинд байх энэхүү Алдарын багана-ын зургаа дахь эзнээр Сүнс хамтлаг тодорсон билээ.

Рэп бүжгийн СҮНС хамтлаг. 1991 он 7-р анги 14, 15н настай хөвгүүд. М.Энхболд, Ц.Отгонбаяр, Б.Лхагвасүрэн, [Т.Соёл-Эрдэнэ]СҮНС ХАМТЛАГЫНХАН

Сүнс хамтлаг анх 1991 онд байгуулагдсан бөгөөд Эрдэнэт хотод хичээллэж байсан Хөгжим бүжгийн коллежийн салбар ангид хичээллэж дуулах, бүжиглэх авьяастай байсан залуус нэгдэн байгуулж байсан юм.

Монголын рок поп урлаг нэгэн үе хавгүүдийн хамтлагаар баян байлаа. Тэдний нэг нь Сүнс. Буржгар Жагаа гавьяатын ууган хүү Ж.Замилан тэргүүтэй залуус ардчилалтай эн зэрэгцэн төрж, хотын залуусыг дуу хуураараа хөгжөөж явсан цаг саяхан мэт санагдавч нэгэнт 30 жилийг ардаа орхисон байна. 

error: Content is protected !!