Н.Номтойбаярын ээж Хулан хүүгээ санагалзан ингэж бичив


УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг шvvxээс гаргасан шийдвэрийн дагуу цaгдaн xopьж байгаа билээ. Тэгвэл түүний ээж Д.Хулан түүний facebook хуудаст дараах мэдээллийг нийтэлжээ.

Өнөөдөр билгийн тооллоор 2020 оны сүүлчийн өдөр. Энэ оныг муу муухай юмны эх үүсвэр, хурдан мартах минь гэж бодвол алдаа болно. Энэ он бол бидэнд хамгийн үнэтэй сургамж, ухаарал өгсөн он болсон! Тиймээс баярлалаа гэж хэлье. Харин бид өгсөн сургамжийг нь авах гээхийн ухаанаар хандаж дор дороо дүгнэх нь зүйтэй. Юуны түрүүнд бид эв нэгдэлтэй байж, цар тахлыг ухаалгаар давж маргаашийн хөгжилтөй монголоо бүтээж ирээдүйн болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байцгаах гараагаа эхэлцгэе! Бид ердөө 3,3 саяуулахнаа. Миний хүү өөрийн биеээр эр зориг, шудрага ёс, зарчим хатуужлын үлгэрийг үзүүлсэн, үзүүлж байгаа үзүүлэх ч болно гэдэгт итгэлтэй байдаг.

Би үүнийг бошго гэж хардаг бөгөөд муу муухайд цэг тавих эхлэл болсон гэж боддог. Мэдээж бидэнд амаргүй байсан, амаргүй ч байгаа. Өнөөдөр бид өнөр өтгөн гэр бүлээрээ байж чадахгүй ч гэсэн маргаашийн өдөрт итгэдэг. Бид нугарахгүй! Яагаад гэвэл монгол улс оршин тогтнох ёстой, бидний хүүхдүүд хөгжилтэй монголд амьдрах ёстой! Өрх бүрээрээ сайхан битүүлж ухаарал өгсөн 2020 оноо үдэцгээе!

error: Content is protected !!