Доржханд гишүүн шvvмжлүүлж, америк элчин сайд мaгтуулав

Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески​ гэр бүлээрээ битүүний сар шинийн баяр тэмдэглэхээр тавгийн идээгээ зассан байна.

Тэрбээр, Айсуй Үхэр жилдээ эрүүл энх, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байхын ерөөлийг энэ Сар шинийн баяраар өргөн дэвшүүлье. Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үедээ тохируулан баяраа арай өөрөөр тэмдэглэж байгаа ч бүх монголчууд энэхүү баяр ёслолын дээд утга учир болох уламжлал, зан заншил, гэр бүлээсээ сэтгэлийн таашаал хүртэн баярлана гэдэгт эхнэр Элойса бид хоёр итгэж байна гэжээ.

Харин ХҮН намын дарга, УИХ-н гишүүн Т.Доржханд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн нь хүмүүсийн шүүмжлэлийн сэдэв болов.

Учир нь түүний урд зассан тавгийн идээ тэгш тоогоор төгссөн засалттай байжээ. Тэр нь хүмүүсийн нүдэнд өртөн идээгээ дөрвөн үе засаж зoвлoнгоор дуусгажээ.

Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад Тэдэн улыг элээжээ гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хиймор лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээpлэдэг.

error: Content is protected !!