Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэрээсээ тусдаа шинэлж байна


Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандаасаа тусдаа шинэлж байна. Тавгийн идээгээ засах гэж битүүний өдөр их л хөглөжээ. Нүүр номын найзуудаасаа засах арга талыг их л асууж идээ будаагаа зассан аж.

Дуучин залуу том охин Зөөлөнсийтэйгээ шинэлж суугаа бол Т.Ананда хоёр бага охидтойгоо хамтдаа байгаа гэнэ. Хосууд хэрхэн юунаасаа болж ийнхүү тус тусдаа сар шинээ тэмдэглэж байгаа нь учир битүүлэг. Магадгүй өмнөх маргалдаанаасаа сургамж аваад хоёр тийш болсноо олонд зарлахыг хүсээгүй биз.

Харин ажигч гярхай фэнүүд нь тэднийг тусдаа буйг хэдийнээ мэдчихжээ. Улаан залаат хөх толботон Монгол үндэстэн ахан дүүстээ хаврын эхэн сарын шинийн хоёрны билэгтэй сайхан өдрийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ хэмээн Т.Дэлгэрмөрөн мэндчилгээ дэвшүүлэв.

error: Content is protected !!