Б.Цэцэгийн шинжилгээ өгч буй хэв маяг

Жүжигчин гэхээсээ илүү нийгмийн бүхий л асуудалд оролцогч гэдгээрээ олноо танигдаад буй Б.Цэцэг үргэлж л өөрийн үг яриа, үйлдлээрээ олны анхаарлыг өөртөө татагч нэгэн.

Улс даяараа хөл хориотой байгаа энэ цаг дор Нэг өрх – Нэг хаалга уриан дор шинжилгээ авах аян өрнүүлж байгаа. Тэгвэл тэрбээр өнөөдөр нэг ийм маягаар шинжилгээгээ өгчөө.

Энэ талаараа бичихдээ, Разитек цаашаа болтолоо ухуулж байна даа. 2/23 болоход 10 хоног үлдлээ. Өрх бүрээс авч байгаа PCR шинжилгээгээ өгчихвөл ВАКЦИН аа асуудалгүй хийлгээд за тэгээд хөлөөрөөрөө толгой хийнэ үү яана уу ийн үү ёстой бидний дур. Гурван сардаа багтааж вакцинжуулалтад хамрагдаад, хил милээ нээгээд айн, хүн шиг ажил хөдөлмөрөө айдасгүй хийнэ гэхээр бүтэн нэг жил тэссэн бид ч бүх өдөр бүрийг хуруу дарж тоолж сууна.

Тэсэж чадалгүй хорооныхоо явуулын цэгт шинжилгээ өгчихлөө. За ингээд #10хоног үлдлээ. #COVIDFREE байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадсанаа бахархалтайгаар дуулгаж байгаадаа баяртай байна хэмээжээ.

Ямартаа ч иргэний үүргээ идэвхийлэн гүйцэтгэсэн тэрбээр шинжилгээ өгөхдөө самбар бэлдэн зургаа хүртэл сонирхолтой л авахуулжээ.

error: Content is protected !!