Соёлын сайд Ч.НОМИН Мэдээлэлд цензур тавих боломжгүй хэмээн мэдэгдэв


Засгийн газраас Эрсдэлийн мэдээллийн хороо-г байгуулж, даргаар нь Соёлын сайд Ч.Номин, Нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар ажиллахаар болсон бөгөөд тус хороо нь иргэдэд хүрэх мэдээллийг цензуздаж, нөлөөллийн контент түгээх, Засгийн газрын нэр хүндийг хамгаалах, мэдээллийн нууцын сан бий болгох зэрэг чиглэлд ажиллана хэмээн яригдаж байгаа. Харин үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан тэр бүр сайшаахгүй Засгийн газрын нэр хүндийг ковидоос хамгаалах Эрсдэлийн мэдээллийн хороо нь хэвлэлийн амыг таглах нь хэмээн бичиж байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудастаа хариу тайлбар хийжээ.

Тэрбээр бичихдээ, Маш буруу ойлголт явж байна. Технологи хөгжиж, хүн бүр нийтлэгч болсон энэ цаг үед аливаа мэдээллийг цензурдах, цензурдуулах ямар ч боломжгүй юм. Харин эрсдэлийн үед төрөөс иргэддээ хүргэж байгаа мэдээ мэдээлэл үнэн бодитой, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой. Буруу, ойлгомжгүй мэдээллээс үүдэж иргэд маш ихээр бухимддаг.

Зарим тохиолдолд энэ нь хүний амь настай ч холбоотой байдаг. Ийм үүднээс Засгийн газар дэргэдээ Эрсдэлийн мэдээллийн хороо байгуулан ажиллаж байна. Уг хороог олон улсад Risk Communication and Community Engagement (RCCE) гэдэг бөгөөд ДЭМБ-с арга зүйн зөвлөмж гаргасан байдагтай танилцана уу. https://www.who.int/…/risk-communication-and-community… гэжээ.

error: Content is protected !!