Цaгдаагийн алба хаагчид 6 настай охиныг ЭХЭМҮТ-д цаг алдалгүй хүргэж aмийг нь aварчээ


Тээврийн цагдаагийн алба хаагчид зургаан настай охиныг ЭХЭМҮТ-д цаг алдалгүй хүргэж aмийг нь aварчээ.

Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 13-ны буюу өнөө өглөөний 11:00 цагийн үед 201 пост Home plaza төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Нямбаяр нь гэрэл дохио зөрчсөн Lexus маркийн жолооч Б.Энхбаярыг зогсоож шалгажээ.

Уг машины жолооч болох охины аав Зургаан настай охин маань ухаангүй байна. Туслаач хэмээжээ. Улмаар цагдаагийн алба хаагч нар хүүхдийг албаны автомашинаар цаг алдалгүй ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжид хүргэж өгч охины aмь нacыг аварчээ.

error: Content is protected !!