Ялагч болсон Ц.Бархасын гэр бүл


Монгол телевизийн уран бүтээл Аппрентис Монгол шоуны ялагчаар Ц.Бархас тодров. Ялагч болсноор тэрбээр Ард санхүүгийн нэгдлийн салбар компанийн захирлын албан тушаалд томилогдох юм. Мөн жилийн 200 сая төгрөгийн цалин, шагнал урамшуулал авна.

Ц.Бархас Надад хүлээлгэсэн итгэлийг би дааж ажиллана хэмээн сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Түүнийг бүтэн хоёр сар уг шоунд амжилттай оролцоход нь хань Б.Солонго нь хамгийн ихээр түшиж тулжээ.

Хосууд охин, хүү хоёртой бөгөөд одоогоос таван жилийн өмнө гэрлэх саналыг ханьдаа тавьж байжээ. Түүний хань Б.Солонго Голомт банкинд ажилладаг аж.

error: Content is protected !!