41 сая төгрөгийн ээмгээр гоёдог Н.Солонго төрд үнсүүлжээ


41 сая төгрөгийн үнэтэй алмазан шигтгээтэй ээмгээр гоёж олны овоо хараанд өртсөн хатагтай Н.Солонгоог Нафа брэндээр гоёдог залуус андахгүй танина. Түүнийг тансаг зэрэглэлийн фэшн шоуны хатан хаан гэдэг.

Сар шинийн баярын өмнөх өдөр тэрбээр төрд үнсүүлж Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Загварын сор болсон топуудыг атгаж өөрийн брэндийнхээ нүүр царай болгодог тэрбээр 13 настайгаасаа захаас бараа татаж хүнсний дэлгүүр ажиллуулж анхны бизнесээ эхлүүлж байсан гэдэг.

error: Content is protected !!