Нөмгөн дээл өмсдөггүй ёсыг Ц.Алдармаа мэдэхгүй юу

Олны танил сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад дээгүүр залардаг жүжигчин Ц.Алдармааг үзэгчид андахгүй. Тэрбээр монгол ёс заншлаа мэддэггүй хэмээн шүүмжлэлд өртөв. Нөмгөн өмсдөггүй ёс бий. Гэтэл жүжигчин дээлийг үргэлж л нөмгөн өмсдөг бололтой.

Эмэгтэй хүний сүр сүлд хийморь нь чих болон мөрөндөө оршдог аж. Хүн нөмгөн явбал ад зэтгэрийн гүйдэлтэй учирна хэмээн цээрлэдэг ёс бий. Иймд нөмгөн дээл өмсөхийг ахмадууд дургүйцдэг ёсон ийм бөлгөө.

Жүжигчин бүсгүй нөмгөн дээлтэй зургаа инстаграм хуудастаа оруулснаас болж шүүмжлэлд ихээхэн өртөв. Бүстэй хүн гэхийн учир утга ч үүнд мөн бий.

error: Content is protected !!