Жүжигчин Г.Амгаланбаатарын шонхоолой амраг

Драмын дөрөв хэмээн цолуулан рок попын ертөнцөд хөл тавин тухайн үеийн залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж явсан жүжигчин Г.Амгаланбаатар. Тэрбээр тайзны урлагтаа чин үнэнчээр зүтгэж яваа нэгэн. Анх драмын театраас л олны танилд танигдсан жүжигчин.

Заяаны ханиараа Оюунжаргал гэх бүсгүйг сонгосон. Тэд 1995 онд хайрын романсаа эхлүүлж өдгөөг хүртэл үнэнчээр биенээ түшиж яваа.

Хосууд хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүд нь арав, арван жилийн зайтай мэндэлжээ. Урлагийн хүнд ойлгож дэмждэг хань чухал. Төдийгөөс
өдий хүртэл намайг дэмжиж, ойлгож ирсэн мундаг ханьтай хүн хэмээн тэрбээр ярив.

Жүжигчин залуу ханийгаа Шонхоолой хэмээн өхөөрдөн дууддаг аж. Цалингүй дагалдан жүжигчин хийж явахад нь том хүү нь төрсөн гэдэг. Амьдралын хэцүү үе тулгарсан ч Амгаа ажил, зорилгынхоо төлөө мэрийж зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрч чаджээ. Амьдралыг авч явна гээд ханьтай болсон эр хүн хоёргүй сэтгэлээр зүтгэх л хэрэгтэйг түүний амьдралаас харж болно.

error: Content is protected !!