Гавьяат балетчин О.Анужин нандин зургаа сонирхуулав


Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа залуусын нэг бол яах аргагүй Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа театрын балетын жүжигчин болсон түүний хувьд 23 насандаа гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаасан уран бүтээлч.

Түүний хайрын харцыг булаасан залууг Б.Баярмөнх гэдэг. Испани улсын Мадрид хотод ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Тэрбээр циркийн жүжигчин мэргэжилтэй гэнэ. Б.Баярмөнх циркийн урлагаас гадна бодибилдинг фитнессийн спортоор хичээллэж, чамгүй амжилт гаргаж яваа нэгэн аж.

Хосууд шинэ оны босгон дээр анхны үрээ өлгийдөн авсан билээ. Энэ тухайгаа Б.Баярмөнх 2020 он бид бүгдэд хэцүү гэхээсээ илүүтэйгээр олон зүйлийг ухааруулсан он жил байлаа. Хүн хэдий хүчирхэг ч байгалийн аливаа зүйлсийн өмнө ямар өчүүхэн гэдгийг, завгүй ажил гээд гүйж байх зуур халуун ам бүлдээ цаг заваа зарцуулах ямар чухал гэдгийг зэрэг олон олон зүйлийг толгойд тог хийтэл ойлгуулсан он байлаа нөгөө талаасаа баярлалаа гэж хэлмээр. Эцэст нь амьдралынхаа хамгийн чухал бэлгийг авлаа гэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр балетчин бүсгүй нандин мөчөө гэрэл зурагт буулгасан агшинаа ийн бусдад сонирхуулав.

error: Content is protected !!