Америкт наа машины дугаар чинь 15 доллароор хог нэг хөглөрнө


АНУ-д амьдардаг М.Саруул Эрдэнэ өнөөдөр цахим орчинд өрнөсөн автомашины дугаар 427 сая төгрөгийн үнэ давсан ярианы талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм

Тэрбээр бичихдээ, УАР 001 гэж дугаарыг 350 саяар үнэ хаялцаж авлаа гэнэ ээ, базарваань.

Надад энд хэрэглэж байгаа, хэрэглээд орхисон СҮҮН ЗАМ, ХАС САР, ХОС ЗҮРХ, НАМАР гэсэн дугаарууд байна. Цаанаас өгсөн дугаарыг авахгүй, өөрөө тоо үсгээ нийлүүлээд дугаар авна гэвэл Виржиниа мужид 15 доллар л төлдөг юм. Гэхдээ найман тэмдэгтэд багтах ёстой. Хүмүүс кирилл үсгээр машины дугаар авч болдог юм уу гэж гайхна. СҮҮН ЗАМ жишээ нь кирилл биш л дээ. Си уай уай эйч, тэгээд 3-ын тоо, эй эм.

Хэрвээ манайх улсын дугаарт үсэг тоо хэрэглэж болно гэсэн заалт оруулаад тэрийгээ 30 мянга хавьцаа үнэлчихвэл 350 саяас хамаагүй илүү мөнгө орж ирэх нэг арга, бас нөгөөтэйгүүр ийм гоё тоог зөвхөн баячуул эзэмшдэг, хоосон ядуу хүн хогийн тоо хэрэглэдэг хэмээх ялгавар үзлээс ангижирч чадах юм биш бээз?

error: Content is protected !!