Жүжигчин Х.Баярмаа том эмэгтэй хүн сорьц ихтэй гэв

Жүжигчин Х.Баярмаа оюутан болдог намараа л гэнэт өсөөд өндөр болчихсон гэнэ. Арван жиилийн сурагч байхдаа ангийн хүүхдүүдээс 35-д нь биеийн тамирын хичээл дээр зогсдог байж. Түүнийг урлагийн бүсгүйчүүдээс биеэрхүү нь хэмээдэг. Царайлаг, бие хаа сайтай, боловсрол өндөртэй түүнд найз залуутай болох цаг олдоггүй ажээ.

Жижигхэн эмэгтэй хүнийг эрдэнийн чулуу шиг гэдэг. Тэгвэл тэрбээр өөрийгөө буюу том эмэгтэйчүүдийг сорьц ихтэй хэмээн үнэлэв. Сорьц ихтэй байх тусмаа эрдэнийн чулуу өндөр үнэ хүрдэг гэлээ. АНУ-д кино найруулагч, зохиолч, продюсерийн мэргэжлийг эзэмшээд ирсэн Х.Баярмаа цагтаа Дэлхийн миссийн тэмцээнд монголоос оролцож явсан юм.

error: Content is protected !!