Цагдаа болохыг хүсэж явсаар жүжигчин болсон Р.Отгонбаярын бага нас


37-р точка киноны Тулгатын дүрээр олонд танигдаад байгаа залуу жүжигчин Р.Отгонбаяр охидын харааг булаах болсон. Өдгөө түүний тоглосон Нийслэл хүүхэн олон ангит кино үзэгчдийн хүртээл болж буй. Тэрбээр арын албанд 10 жил зүтгэснийхээ хүчинд 37-р Точкад гол дүр авсан гэдэг. Тус дүрийг бүтээхдээ 78 кг-с 10 кг хасч тогложээ.

Тэрбээр уянгын романстай кинонд тоглохыг их хүсдэг аж. Шаналсан, дурласан, хаягдсан, эморсон тийм дүрийг бүтээхийг зорьдог гэнэ.

Р.Отгонбаяр Дорноговь аймгийн Сайншандад төржээ. Тэрбээр хоёр ах, нэг эгчтэй, айлын отгон хүү аж.

Тэрбээр багадаа цагдаа болно гэж боддог байж. Яагаад ч юм дүрэмт хувцастай хүмүүс гоё харагддаг байснаас ийн боддог байсан гэнэ. Харин одоо чадварлаг жүжигчин болохоор шунаж яваа аж.

error: Content is protected !!