Загварын xaлууxaн, төгс хосууд


Загварын салбараас төрсөн үлгэр жишээ ч хосууд бий. Тэдний нэг нь Топ модель Э.Сэлэнгэ. Нөхөр Б.Одбаярын хувьд Brainstorm брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байсан хосууд одоо бүл нэмж хоёр охинтой болсон. Загварт төгс нийцэж яваа гэр бүл.

Загвар өмсөгч Э.Энхболд Монголын урдаа барих дизайнеруудын нэг Д.Отгонжаргалтай гэр бүл болсон. Эхнэрээсээ насаа нууж гурван жилийн дараа хэлсэн гэдэг. Тэд 2008 онд танилцаж байжээ. Тухайн үед эхнэр нь Урлах эрдэм дээд сургуульд багшилдаг байв. Эрэгтэй хувцасны цуглуулгаар нэгэн шоунд оролцохоор болж. Ингээд Монголын бараг бүх л эрэгтэй загвар өмсөгчдийг цуглуулж, шалгаруулж байж шоундаа оролцуулсан аж. Тэр дунд нь Энхболд байсан. Ийн анх танилцаж гэр бүл болох хайрын романсын суурь нь тавигджээ.

Загвар өмсөгч, ;дизайнер С.Сарнай нөхрийн хамт топ модель. Топ Д.Болормаа багш нь 300 гаруй загвар өмсөгчдөөсөө сонгож тэдэнд Түүхэнд анх удаа гэр бүлээрээ топ модель гэх цолыг өгсөн гэдэг. Үнэхээр төгс зохицсон хосууд гэж тэднийг л хэлнэ.

Загвар өмсөгч С.Төгс. Загвар өмсөгч ямар байх, хэрхэн бүтээлээ амилуулахыг түүнээс суралцаж болно. Гадаадад боловсорсон түүний чиг хандлага баригдмал биш байдаг. Заяаны ханиараа мэргэжил нэгтээ сонгосон ч түүнд хань болж чадаагүй. Бүжигчин Цэнгүүнтэй хамтран амьдраад нэлээдгүй хугацааг үдэж буй. Түүний нөхөр урлагийн хүн болоод ч тэр үү хамтда загвар өмсөх болсон. Нэг хэсэг ой модонд эхээс төрсөн биеэ нуулгүй авахуулсан гэрэл зураг нь сошиалд нэлээд шуугианыг дэгдээгээд авсан билээ.

Загварын ертөнцөд хөл тавьсан залуухан хосууд. Загвар өмсөгч О.Билгүүн ганц охинтой. Азийн топ модель тэмцээний гранпри шагналын эзэн тэрбээр өөрөөс дүү загвар өмсөгч Алунгоог заяаны ханиар сонгоод байгаа билээ. Тэднийг төгс хайраа олсон хосууд гэх болсон.

error: Content is protected !!