Зууны манлай хос дуучдын дуучин ач охин Баттулгын Дуулимтай танилц


Сүүлийн хэдэн өдөр сошиалд аавтайгаа хамт дуулж буй охины бичлэг олны сэтгэлийг ихэд хөдөлгөв. Дуучин В.Баттулгын охин Б.Дуулим ийнхүү урлагт аавдаа хөтлүүлэн хөл тавьж буйгаа хослон дуулснаар зарлалаа.

Б.Дуулимын аав олноо зууны манлай хос дуучид хэмээн алдаршсан С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү юм. Тэрбээр гурван настайгаасаа эхлэн аав, өвөө, эмээ даган аялан тоглолтоор хөдөө явдаг байжээ. Ард түмний сэтгэлд хоногшсон Анхны хайр киноны дууг Б.Дуулим дуулж олны сонорыг мялаасан нь цээл хоолойтой сайхан дуулж байна хэмээн магтуулаад авсан.

Бага байхад нь түүнийг гурван үеийн дуучин болно хэмээн хос дуучид өхөөрддөг байжээ. Гэхдээ тэрбээр жүжигчин мэргэжлийг сонгон суралцаж яваа. Одоо 18 настай Б.Дуулим багадаа сэтгэлзүйч болохыг мөрөөддөг байсан гэнэ. Өвөө, эмээгийнхээ удам залгах дуучин болгохыг нь хүссэн хүслийг нь хүлээн авч Амь нэгтэй аав, охин дууг аавтайгаа хослон дуулжээ.

Түүний ээж нь дуу хуурын өлгий нутгийнх, бүжигчин бөгөөд бас л урлагийн хүн аж. Ийнхүү урлагийн гэр бүлийн гуравдахь үе нь болж төрсөн Б.Дуулим өвөө, эмээгийнхээ нэр алдрыг өндөрт өргөж явах хариуцлага ноогддог гэв. Тийм дээ тэднийхээ нэрийг сэвтээхгүй, сайхан авч явахын төлөө хичээж яваа гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

error: Content is protected !!