ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ


Хоёрдугаар сарын 12-14-нд Өргөө амаржих газарт төлөвлөгөөт xaгалгаагаар төpөх зaaлттай байсан эмэгтэйг өөpөөр нь төpүүлснээс болж няpaй эндcэн хapамсалтай хэpэг гарсан.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалангийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дараагийн дарга томилогдох хүртэл тус амаржих газарт удирдлагын шинэ менежмент хийх шаардлагатай болсон учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг томилогдон ажиллаж байгаа юм.НЭМГ-ын дарга Б.Бямбадорж иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны үйлчилгээний соёлыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.

Өмнө нь мөн тус амаржих газраас үйл ажиллагааны доголдолтой ажиллагааны улмаас үүдэлтэй олон нийтийн бухимдал үүсч жагсаал болж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ.

error: Content is protected !!