Fitness miss Г.Солонго: Эмэгтэй хүнийг их гомдоосон эрчүүд нохойн амьдралаар хорвоог туулдаг

Цахим орчинд эрүүл хоололт болон гэртээ хийж болох дасгалын талаар зөвлөгөө харамгүй өгдөг фитнес модель Солонго өөрийн цахим хуудаснаа эмэгтэйчүүдээ өмөөрөн үе үехэн шулуухан яриагаа буулгачихдаг. Энэ удаад тэрбээр бичихдээ,

 Олон эрчүүд эхнэртээ сэтгэл хангалуун бус байдаг. Эхнэрээ өөлж, гоочилж, элдэвээр нь хэлж, бие хааг нь голж, бусад фэйсбүүк гоолиг хүүхнүүдийг харж шүлсээ савируулангаа чамайг өөлж гоочилж байдаг. Энэ нь өөрөө ухамсрын доод марал буюу дорд эрийн оромцгуудын хийдэг үйлдэл юм. Чи бол сүнс юм. Бид бүгдээрээ гаднаа бүрхүүлтэй, дотороо сүнстэй махан биеийг өмсчихсөн амьд бодголиуд.

Энэ биеийн арьсан дотор таргалж, турах, yнжиж, сулрах үнэндээ тийм чухал асуудал биш. Нөхөр шиг юм чинь, найз залуу шиг юм хэрэв чиний биеийг хүүхэд гаргаад жин нэмсэний чинь төлөө, нас яваад таргалсны чинь төлөө чамайг голж гоочилж байвал тийм vxээрvvдийг зүгээр л амьдралаасаа 3aйлyyлж, арчихад хичнээн сайхан уудам амьсгална гээч. Ер нь бол эмэгтэй хүнийг их гомдоосон эрчүүд нохойн амьдралаар хорвоог туулсан байхыг олон жишээнээс харлаа даа. Эмэгтэй хүний энэрги энэ ертөнцөд болон далд ертөнцөд асар хүчтэй байдаг юм.

Хүн чамд сайн сайханг хүсвэл эргүүлээд бурам шиг үгийг чинь сэтгэлээсээ хүсэж сайхан инээмсэглэж байгаарай. Хэрэв чи хүнд сайн сайханыг хүсэж чадахгүй инээж чадахаа больсон бол чи аз жаргалгүй, дотоодод чинь aмар тайван алгаа гэсэн үг. Хүүхэд шиг хэнээс ч ичилгүй уйлж, элэгээ хөштөл инээж чадах нь чи хүн байгаагийн шинж. Чиний гаднах бие махбодиос илүү сүнслэг бие, сэтгэл зүрхэнд чинь хүрч чаддаг бурханаас чамд заяасан энэ амьдралын хамтрагчаа бүү орхи! алдас болдог юм.  Хүн төрөлхтөний алдаа юу гээч? Хүнийг хайрлаж чаддаггүйн улмаас өөртөө төвөг учруулж, үйлийн үрээ амсаж амьдардаг.  Хайрлаж сураагүй хүн хүртэх ёстойгоо л хүртэж байгаа нь тэр юм. Хүн юу тарина түүнийгээ л хураадаг. Шарилжны үр тарьчихаад сарнай цэцэг дэлгэрнэ гэвэл гонжийн жоо.

Сарнайн үр тарьж байж, анхилам үнэртэй амьдралыг амталдаг. Хүмүүс бие биенээ хайрлаж энхрийлж, чинь сэтгэлээсээ хандаж сурвал, хэзээ ч чи шарилж шиг өмхий үнэртэй амьдралыг үзэхгүй. Эхнэр, нөхрөө хайрлаж халамжилж чадаагүй бол хүртэх ёстойгоо л хүртдэг юм. Үйлийн үрийн жам гэдэг энэ.  Дэлхий бөөрөнхий гэдгийг хүн санаж байвал, хүнд чи юу тарина, түүнийгээ тун удахгүй авдаг  юм. Эвдэрсэн зүйлийг эвлүүлж болно. Өвдсөнөө эмчилж болно.  Харанхуй болсон ч маргааш нар мандана. Харин хүн үйлийн үрийн тойргоос онгод байна уу, бөө нь байна уу, лам нь байна уу гэтлэж болдоггүй заяа гэж байдаг юм. Үйлийн үрийн тойрогоос ганц гэтэлгэх арга нь хайр. Хайр яаж ирдэг вэ? Хайрлуулж байж ирдэг. Тархи биш зүрхэн хүрдээ нээж байж ирдэг. Сэтгэл гаргаж, хайр зүрхэндээ ундруулж байж эхнэрээ, эр нөхөрөө хайрлаж байж хайрыг түгээж байж ирдэг.

error: Content is protected !!