Т.Доржханд буруу зассан тавгийн идээтэй мэндчилгээгээ ингэж тайлбарлав


Саршинийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн ХҮН намын дарга Т.Доржханд зассан идээ таваг болоод бусад зүйл алдаатай байснаар олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Тэгвэл тэрбээр энэ талаараа ингэж ярьжээ.

Шулуухан л хэлье дээ. Уг нь оффис дээрээ нэг мэндчилгээ хийсэн л дээ. Тэр нь манай намынханд гологдсон. Аргагүй биз, бэлдсэн юмгүй байгаагаараа л мэндчилгээ дэвшүүлчихсэн. Гэтэл “Монголын уламжлалт баяр болж байна. Тиймээс тусгайлан бэлдсэн студид мэндчилгээгээ хийлгэвэл дээргүй юу” гэсэн. Ингээд нэг студид очиж хийлгэсэн. Студи дотор гэр засаад, тавгийн идээ, эмээл гээд уламжлалыг хадгалсан бүхий л зүйл байсан. Их л уламжлалаа боддог малчдад зориулсан телевизийн студи байсан л даа. Ороод мэндчилгээгээ дэвшүүлсэн. Их таалагдсан. Үнэндээ хаана, юу байгааг нь анзаараагүй. Анзаарах нь битгий хэл амьхандаа их л хүндэтгэлтэй хандсан. Их гоё газар хийж байна гэж бодсон.(инээв) Мэндчилгээгээ цацсаны дараа дөрвөн үе тавгийн асуудал гараад ирчихсэн. Телевизийнхээ хүмүүсээс энэ ямар учиртай вэ гээд асуусан чинь “Таван үеэр зассан боловч дээрх жижиг ааруулууддаа дарагдчихсан байна” гэхээр нь “Аан тийм үү” гээд л өнгөрсөн”. Цагаан сар болж байхад “Студи ийм таваг засчихаж, би мэндчилгээ л дэвшүүлсэн юм” гэдэг ч юмуу өөрийгөө өмөөрөх, өрөөл бусад руу нялзаагаад баймааргүй байна. Ийм үйлдэл чинь бэлгэгүй шүү дээ. Уламжлалт Цагаан сарын баяраа бэлгэдэж, хүндэтгэж бэлгэтэй ерөөл дэвшүүлье гэж очсоноос орчныг нь анзаарсангүй ээ. Хэн нэгнийг буруутгах бодол алга. Гэхдээ цаашид анхаарна аа л гэж бодож байна.

error: Content is protected !!