Мисс Б.Бадамцэцэг хайруудынхаа шүдийг ингэж халамжилдаг


Хэцүү анги киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, мисс, эмч Б.Бадамцэцэгийг өдгөө шүдний дагина хэмээх болсон. Тэрбээр их сургуулиа шүдний эмчээр төгссөн бөгөөд одоо мэргэжлээрээ ажиллаж яваа. Заяаны ханиараа А.Алтаншагай гэх залууг сонгож нижгэр хурим хийсэн.

Хосууд анхны хүүхдээ одоогоос дөрвөн жилийн өмнө өлгийдөж авсан. Хүү, охинтой болсон тэрбээр ажлаа амжуулж сурсан гэнэ. Ганц хүүхэдтэй байхдаа өөртөө цаг гаргаж чаддаггүй байсан бол хоёртой болоод илүү төлөвлөж өөртөө ч тэр ажиллах цагаа ч гаргаж чаддаг болжээ.

Хүүхдийнхээ цахиурыг цухуйж эхэлснээс хойш шүд угаах дадалд сургах нь зүйтэй. Шүдний ургалтаас хамаарч ойролцоогоор найман сараас нэг ой хүрэх үеэс эхлэн резинен сойз хэрэглүүлээд, хугацаа нь болохоор солиод явна.

Мөн хоолыг нь сайн зажлуул. Мах, бүлх зэргийг сайтар зажлуулж, шүд эрүүний хөгжлийг нь дэмжихэд анхаараарай хэмээн шүдний дагина зөвлөлөө.

error: Content is protected !!