О.Мөнхжин : Монголд өнгөрүүлсэн 10 сар aймшигтай байлаа, дахиж бүх зүйл хэвийн болтол хэзээ ч Монгол руу зүглэхгүй


25 насандаа долларын саятан болсон Отгонбаатарын Мөнхжин гэх залууг цахим орчин олон хүн таньдаг болсон.

Форекс хочит Мөнхжин хатуу хорионы энэ цаг дор гэр бүлтэйгээ Дубайг зорьсон тухайгаа цахим дагагч нартайгаа хуваалцжээ.

Тэрбээр хэлэхдээ: Монголд өнгөрүүлсэн 10 сар aймшигтай байлаа, дахиж бүх зүйл хэвийн болтол хэзээ ч Монгол руу зүглэхгүй гэжээ. Одоо үнэхээр жаргалтай байгаа бололтой.

түүний зургийг харсан зарим нэг нь Нээрээ ч Монголд юунд хорогдох билээ(хайрт хүмүүсээс гадна), аюулгүй амьдрах орчин, эрүүл өсөх орчин юу ч байхгүй штэ, мөнгөтэйсэн бол гадаад оронд очиж ядаж л хүүхдүүдээ эрүүл агаарт өсгөхсөн гэх хүн олон байлаа.

О.Мөнхжингийн хувьд тэрбээр одоо 28 настай АНУ-д 10 жил сурч боловсроод Монголдоо ирсэн. University of Washington-г санхүүгээр төгссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг нэгэн.

Одоогоор Мөнхжин нь FOREX хийдэг мөн албан ёсны 4 компани байгуулаад 30-аад хүнийг цалинжуулаад улсдаа татвараа төлөөд явж байгаа юм байна. Хамгийн анх рестораны 00 цэвэрлэх ажлаас эхлээд одоогийн амжилтанд хүрсэн байна. Тэрбээр мөн залуучуудад FOREX-ийн мэдлэгийг эхнээс нь үнэн зөв мэдлэг олгох зорилгоор MOT WEALTH ACADEMY гэх сургалтыг явуулдаг.

Эхнэрийг нь Цолмон гэдэг бөгөөд тэрээр мөн АНУ-д бизнесийн сургууль төгссөн боловсролтой нөхрийгөө бүхий л тал дээр дэмждэг ухаалаг бүсгүй байна.

О.Мөнхжин нь хандивын үйлд маш их оролцдог. Сар болгон Ид Шидийн оронд хандив өгдөг байсан гэх мэт ажлууд ихээр хийдэг байжээ. Одоо бол энэ байдлаа өөрчилж, залууст чиглэсэн илүү бодит ажлыг хийхийг илүүд үзэх болжээ. Залуучуудад түүнээс суралцах зүйл маш их байна даа.

error: Content is protected !!