Найруулагч, жүжигчин С.Баттулгын хобби эмэгтэй хүнээс илүү юм аа


Жүжигчин мэргэжилтэй ч, найруулагч гэдгээрээ олонд танигдсан уран бүтээлч бол С.Баттулга хамгийн сүүлд Нууцын нууц киног үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тэгвэл найруулагч, жүжигчин кинонд тоглосон бүсгүйчүүддээ гарын бугуйвч хийгээд л дурсгал болчихдог болсон гэнэ.

Хорио цээрийн дэглэмээс хойш шинэ хоббитой болчихсон. Гурваар дөрвөөр дарж сүлжинэ, жирэм гөлөм зангидна. Юм юм сурч л байна аа хэмээн тэрбээр хуваалцав.

Түүний шинэ хоббиг хийж сурах гэсэн дагагчид нь олон зүйлийг асуух болсон аж. Аяллын бугуйвч сүлжиж сурлаа. Аялалд явахдаа татлага уяаг биедээ тээргүй авч явах утгаар энэхүү бугуйвчийг сүлжин зүүдэг гэв.

error: Content is protected !!