Олны анхаарлыг татаад буй нисдэг тэрэгний үзүүлэлт


Өнөөдөр гааль дээр буусан нисдэг тэрэг олон хүний анхаарлыг татаж буй. Энэхүү онгоц нь хэн гэх эрхэм захиалсан эсвэл хувийн уу, төрийн албанд зүтгэх үү гээд олон асуулт өрнөсөн.

Тус онгоцны мэдээлэл эхнээсээ тарж үзүүлэлт нь ч мөн олон нийтийн дунд таржээ.

Airbus Helicopter H130, 3.3 сая ам.долларын үнэтэй. 10,68м урт 3,34м өргөн 3,34м өндөр 1377кг жинтэй, дээд тал нь 2427кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай 540л шатахууны банктай, моторын хүчин чадал 848 морины хүчтэй, сэнсний диаметр 10,69м, 3 далавчтай, 240км/ц хурдлана, б -610км явдаг аж.

 Албан бус мэдээгээр Скай Жет гэх нэртэй компанид хамааралтай уг нисдэг тэрэг нь Замын Үүдийн гаалиар орж ирсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн Скай Жет компани нь ИНЕГ-н удирдах албан тушаалтай нэгний хувьцаа эзэмшдэг компани гэх дам яриа ч байгаа юм.

error: Content is protected !!