Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эрхэм дүү


Дуучин Т.Дэлгэрмөрөн эхээс хоёулаа бөгөөд газар дээрх ганц дүүгийнхээ талаар цахим орчинд ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Зээ жаргалтайн дэлгэр ээ ах дүүс минь оройны мэнд дэвшүүлье ээ.

Энэ энгийн сайхан айл бол миний төрсөн дүү Т.Дэлгэрмөнхийнх.Дүү бид хоёр ээжээсээ мэндэлж хорвоог эсэн мэнд энх тунх элээж байгаа.Дүүг маань гэргийн хамтаар ярьж чаддаггүйг манайхан мэдэх байхаа би хэлж байсан.Ихэр төрөөд тэгээд өнөөх нь хүн болж чадаагүй , нэг нь ярьж чадахгүй болоод үлдсэн дээ.

Энэ хүний хэл ярианы хөгжлийн төлөө манайх гэж айл 1980 аад оны эхээр Улаанбаатар хотод Хөвсгөл аймгаас ирсэн түүхтэй.Даруухан жаргалтай гэр бүл 3н хөөрхөн хүүхэдтэй.Энэ гуравынхаа төлөө Дээгий нь бас амьдарна аа ;Д.Билгүүндалай /шүүгч болно/Д.Тунангоо /хүүхдийн эмч болно/Д.Халиунгоо / одоогоор мэдэгдээгүй гхгхгх/Буянтай сайхан бэр дүү Ш.Очирмаа минь эрүүл саруул ийм мундаг хүүхдүүдээр манай удам судрыг дүүргэж өгсөн хайртай дүү минь юм байгаан.

Муу агаа нь хоёр дүүдээ хэдхэн жилийн өмнө 2 өрөө байр авч өгөөд эднийх гэж айл өрх тусгаарлаж эрхээ эдлэж байгаа гэхүү дээ хөөрхий.

Т.Дэлгэрмөнх ганцаараа ажил хийдэг.АПУ компаний түгээгч 10 гаран жил хийхдээ хэд хэдэн удаа аварга ажилтан болчихоод л байгаа шударга , хичээнгүй , цэвэрч ахын мундаг дүү.Бэр минь энэ гурван хүүхдээ хүний гар харалгүй жинхэнэ эхийн хайраар элэг зүрхэндээ нааж өөрөө өсгөлөө дөө.Ээжийн хайр гэж ямар чухал болохыг Дээгий нь чухам мэднэ шүү дээ.Учир нь түүнээс ургасан ганц эрүүл хүүхэд нь би байсан болохоор нүдний цөцгий мэт хайрлуулж өссөн дөө ээж аавынхаа элбэрэл дотор.

Дүү маань сард татвараа төлөөд 500.000 гаар амьдралаа аваад явчихдаг байр хоолныхоо мөнгийг төлөөд цаанаа 100.000 төгрөгөө дансандаа цуглуулдаг гээд л бод.Дүүгийнхээ төлөө Дээгий нь хүүхэд насаа умартаж өмнөөс нь хичээл номыг нь сурч хүн болгосон ухаантай.Хариуд нь миний хайртай ганц дүү минь ахдаа тэсвэр тэвчээр гэж юу болохыг ухааруулсан жинхэнэ эр хүн дээ.Ах нь хааяа өргөө гэрт нь очиж бэрийнхээ хоолыг зооглоно оо сайхан хоол цайтай шүү дээ миний бэр. Үүдээ дэлгээд итгэл дүүрэн аяганы амсар аав ах хоёртоо зуулгачихдаг ийм сайхан гэр бүлийг миний амьдралаас та нар минь олж хараагүй дээ.Тийм болохоор энэ оройн цахим ертөнцөө дүүгийнхээ жинхэнэ жаргалтай гэр бүлээр чимлээ.

Ах дүүсээ хүмүүс чадаж байна хичээж байна.Тэдний аз жаргал энгийн энгийнээс , яасан гоё эрх дураар амьдарна вэ.Тэд бидэн шиг эрүүл төрөөгүй ч эх орон төр засагтаа гомдоллох завгүй хөдөлмөрлөж хичээж байхад , би тэдний дэргэд зовлон бодож чаддаггүй бас л нэг ах хүн гээд боддоо.Тэгвэл бид бүхнийг нийлүүлээд хараагүй хүнтэй харьцуулашгүй биз дээ.Тэд бүүр их хүчирхэг гээд л бод. Хайртай дүүгийн минь гэр бүлд урам хайрлаарай тэдний адил зуу зуун уншиж ойлгох чадвартай Монгол улсын жинхэнэ хүчирхэг иргэд бидний хайрыг хүлээж байдаг юм аа. Дээгий нь хүчтэй амьдрахын ганцхан шалтгаан энэ айл юм шүү дээ.

error: Content is protected !!