УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн орчин үеийн шийдэлтэй монгол гэр

УИХ-ын гишүүд амьдарч буй байр сууц, аялж буй газруудаараа бие биетэйгээ өрсөлдөж, илүүрхдэг уламжлалтай. Гэтэл сүүлийн үед өрсөлдөх бас нэг зүйл моод болсон нь амралтын газрууд гэнэ.

Томчууд дундаа тансаг жуулчны баазаараа толгой цохьдог Ерөнхий сайд асан, УИХ-н гишүүн Н.Алтанхуягийн Хаан жимс амралтын газар нэгэн цагт олны хэл амыг татлан анхааралд өртөж байсан билээ.

Учир нь хогоо Туул гол руу асгаж, гол усны эх сав газрыг бохирдуулсан хэмээх мэдээлэл гаргасан нэгэн нэр бүхий сайтыг хаалгаж байсан түүхтэй.

Цонжин Болдогийн хойно, Туул голын эх авдаг ай сав дахь үзэсгэлэнт газар байрлах уг газрыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг анх авахдаа чацаргана тариална гэж авсан байдаг ч өдгөө чацарганы хажуугаар амралтын газар ажиллуулж буй.

Нэг гэр нь хоногийн 200,000 төгрөгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн амралтын газрын гэр нь нэг иймэрхүү орчин цагийн хийцтэй гэнэ.

error: Content is protected !!