Хүмүүс ярих дуртай болсон.Тийм ч учраас би Цензургүй яриагаа больсон


Хүмүүс ярих дуртай болсон… Гэхдээ мэдэхгүй зүйлийнхээ тухай цэц булаалдах нь олширсон. Тийм ч учраас би Цензургүй яриагаа больсон. Учир нь тэдэнтэй нийлж нэг тайзан дээр ам булаалдан мэтгэлцэхийг хүсээгүй.

Тэгээд л эфирээ хаагаад, тайзны гэрлээ унтраагаад хөшгөө татаад явсан. Хүмүүс улам л ярих донтой болсоор… Дөнгөж 30 хүрч яваа залуус 300 жил амьдарсан юм шиг маргахгүй сэдэв гэж үгүй боллоо. Дан залуус гэлтгүй настайчууд нь ч өөрсдөө бүтээсэн зүйлгүй атлаа уран цэцнээр худал бурах нь ичмээр. Үндэстэнээрээ бид хийж бүтээхийн оронд цэц булаалдан бүлт бүлт үсрэх донтой болжээ. Бүгд улстөр мэднэ, бүгд эдийн засаг мэднэ…. бүгд бүх сэдвээр уралцана. Яг одоо монголчуудын цангасан мал ус үзээд дайрдаг хошуурч байгаа клаб хаус үүний нотолгоо. Хийж бүтээж байгаа цөөнхөө клаб хаус дахь олонхи нь шүүн ярилцаж байна.

УИХ ын гишүүд сайд нараасаа эхлээд сэтгүүлчид нь хүртэл тэнд шөнөжин өдөржин цэцэрхэж байна…. ярьдаг биш хийж бүтээж харуулаасай. Уншдаг болоосой, бичдэг болоосой, боддог болоосой, бүтээдэг болоосой!!!

error: Content is protected !!